Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал хойшиллоо

Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал хойшиллоо

Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан прокурорын хүсэлтээр гуравдугаар сарын 2-ныг хүртэл хойшиллоо. 

Тодруулбал, Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2023 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн 11.00 цагт товлосон боловч уг хэрэгт хяналт тавьсан, улсын яллагчаар шүүх хуралдаанд оролцох байсан прокурор М.Очбадрах эрүүл мэндийн шалтгааны улмаас хуралдаанд оролцох боломжгүй болсон ба шүүх хуралдаанд томилолтоор оролцохоор томилогдсон прокурор Ж.Баянжаргал нь хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хуралдааныг 2023 оны гуравдугаар сарын 02-ны өдрийн 13.30 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар