"ЭТТ" ХК-ийн экспортод гаргах нүүрсний анхны арилжаа амжилттай явагджээ

"ЭТТ" ХК-ийн экспортод гаргах нүүрсний анхны арилжаа амжилттай явагджээ

“Эрдэнэс тавантолгой” ХК Монгол Улсын Засгийн газрын 2022 оны арванхоёр дугаар сарын 14-ний өдрийн 466 дугаар тогтоолоор батлагдсан "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ын хүрээнд экспортод гаргах нүүрсний анхны арилжаа амжилттай явагджээ.

“Эрдэнэс тавантолгойХК-ийн экспортод гаргах 5 багц буюу нийт 32,000 тонн хатуу коксжих нүүрсийг /200 чингэлэг/ дуудлага арилжаагаар өчигдөр /2023.02.09/ арилжжээ. Энэхүү арилжаагаар дуудах үнэ 0.28 хувиар өссөн байна.

Ам нөхцөлөөр нэг тн нүүрсийг 110$ борлуулж байсан бол хил нөхцөлөөр нэг тн нүүрсийг 179.1$ борлуулжээ.

Тухайн 5 тонн хатуу коксжих нүүрсийг БНХАУ-д 5,731,200 ам.доллароор худалдаалсан. Тус компанийн экспортод гаргах 64,000 тонн нүүрсний дараагийн арилжаа өнөөдөр юм.