Малын бүх төрлийн боловсруулаагүй арьс, ширийг 2 жилийн хугацаанд экспортод гаргахаар болжээ

Малын бүх төрлийн боловсруулаагүй арьс, ширийг 2 жилийн хугацаанд экспортод гаргахаар болжээ

Засгийн газар 2013 онд гаргасан малын түүхий эдийн экспортыг хориглосон шийдвэрээ хоёр жилийн хугацаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түдгэлзүүлсэн байна.

Тодруулбал, Засгийн газар малын түүхий эдийн экспортыг хориглосон шийдвэр 2013 онд гаргасан. Шийдвэрийн үр дагаварт тухайн оноос хойш малын арьс ширний үнэ огцом буурч, малчдын орлого ч багсаад байсан юм. Тэгвэл өнгөрсөн лхагва гарагийн /2023.02.08/ Засгийн газрын хуралдаанаар тухайн шийдвэрийг түр хугацаанд түдгэлзүүлж боловсруулаагүй бүх төрлийн арьс, ширийг 2023 оны нэгдүгээр /2023.01/ сараас 2024 оныг /2024.12/ дуусталх хугацаанд экспортод гаргах шийдвэрийг гаргажээ.