“Шөнө амталсан нулимс” жүжиг шинэчилсэн найруулгаар гуравдугаар сард тоглогдоно

“Шөнө амталсан нулимс” жүжиг шинэчилсэн найруулгаар гуравдугаар сард тоглогдоно

“Шөнө амталсан нулимс” жүжгийн шинэчилсэн найруулга “Шөнө буусан аадар” нэрээр гуравдугаар сард тоглогдоно.

Улсын драмын эрдмийн театрын тайзнаа Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулгаар “Шөнө амталсан нулимс” жүжиг 2005 онд үзэгчдийн хүртээл болж байсан билээ. Энэхүү уран бүтээлийг 2023 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч, зохиолч Ц.Балдорж агсны 70 насны ойд зориулан “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид албан ёсны онцгой эрхтэйгээр дахин тоглохоор болжээ. Тус зохиолыг эх зохиол буюу “Шөнө буусан аадар” нэрээр нь шинэчилсэн найруулгаар тоглуулах аж. Тоглолт гуравдугаар сарын 1-нд /2023.03.01/ Соёлын төв өргөөнд нээлтээ хийх юм.