Э.Амартүвшин алдарт “Травиата” дуурийн Жорж Жермоны дүрд өнөөдөр дахин гоцолно

Э.Амартүвшин алдарт “Травиата” дуурийн Жорж Жермоны дүрд өнөөдөр дахин гоцолно

Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн хамгийн нэр хүндтэй театруудын тэргүүнд ордог АНУ-ын Нью-Йорк хотын алдарт “Метрополитен” театрын тайзнаа дуулахаар болсон талаар бид мэдээлж байсан. 

Улмаар 2023 оны хоёрдугаар сарын 13-нд Ж.ВердийнТравиата” дуурийн Жорж Жермоны дүрд гоцолсон. Учир нь Испанийн нэрт дуурийн дуучин Пласидо Доминго ханиад хүрч, дуулах боломжгүй болсон юм. Тэгвэл Пласидо Домингогийн биеийн байдал сайжраагүй тул түүний оронд Э.Амартүвшин өнөөдөр /2023.02.15/ дахин гоцлохоор болсон талаар Метрополитен театр албан ёсны хуудсаараа дамжуулан мэдээллээ.