СЗХ: УИХ-д өргөн баригдаад буй Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг Даатгалын бодлогын зөвлөлийн хурлаар танилцуулжээ

СЗХ: УИХ-д өргөн баригдаад буй Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг Даатгалын бодлогын зөвлөлийн хурлаар танилцуулжээ

Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Даатгалын бодлогын зөвлөлийн энэ оны анхны хурал өнгөрсөн мягмар гарагт /2023.02.14/ болжээ. Хурлаар даатгалын салбарт хийгдэж буй онцлох болон энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй ажлуудын талаар товч танилцуулж, санал солилцсон байна.

Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөл СЗХ-ны бодлогын зөвлөлд ажилладаг. УИХ-д өргөн баригдаад буй Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийн танилцуулгыг тус хурлаар хийсэн байна. Уг хуулийн төсөл батлагдсанаар урт хугацааны даатгалын салбарын хөгжилд ихээхэн нөлөө үзүүлэх ач холбогдолтой тул хуулийн төслийг боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангах чиглэлд СЗХ болон салбарын оролцогчдын оролцоо өндөр байх талаар дурджээ.