Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар УИХ-ын Б.Дэлгэрсайханы нарын хоёрхон компани тээвэр хийж эхэлжээ

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар УИХ-ын Б.Дэлгэрсайханы нарын хоёрхон компани тээвэр хийж эхэлжээ

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил 2021оны тавдугаар сард дууссан. Энэ төмөр замаар Тавантолгой-Зүүнбаян-Ханги боомтын чиглэлд ачаа, бараа тээвэрлэхээс гадна Тавантолгой-Зүүнбаян-Сайншанд-Замын-Үүд боомт чиглэлд ч мөн экспортын тээвэр явах юм.

Тодруулбал, тавантолгойн нүүрсийг Замын-Үүдэд хүргээд БНХАУ-ын Эрээн боомтоор дамжуулан Хятадын өөр хот руу ч экспортод гаргана гэсэн үг.

Иймд Ерөнхий сайдын 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр “албан даалгавар” гарсан тул, Монголын төмөр зам /МТЗ/ ТӨХК хуралдаж Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар ачаа тээвэрлүүлэх сонирхол бүхий компаниудад 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр албан санал хүргүүлж, шинэ төмөр замаар туршилтын тээвэр эхлүүлэх ажлыг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эхлүүлжбайсан байдаг. Гэтэл Зам, тээврийн хөгжлийн сайдаар Б.Бямбацогт томилогдсноор Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замыг жигдрүүлж, туршилтын тээвэр хийх ажиллагаа зогссон талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл тус мэдээллийн дараа Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг жигдрүүлэх туршилтын тээвэр явж эхэлсэн байна. Ингэхдээ Вайрил Инк ХХК болон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы компанийн вагон л явж эхэлжээ. Товчхондоо, эдгээр хоёр хуулийн этгээдийн вагоноос өөр бусадкомпанийн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замаар явуулахгүй байгаа ажээ.