Харвардын их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн 20 эмч, мэргэжилтнүүд Малайзад сургалтад хамрагдаж эхэллээ

Харвардын их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн 20 эмч, мэргэжилтнүүд Малайзад сургалтад хамрагдаж эхэллээ

Эрүүл мэндийн салбарын ирээдүйн удирдагчдыг бэлтгэх зорилгоор Харвардын их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт Монголын эмч, мэргэжилтнүүдээ хамруулах ажлыг НҮБ-ын хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж эхэлсэн.

Тэгвэл эхний тэтгэлэгт тэнцсэн 20 эмч, мэргэжилтнүүд Малайз Улсад сургалтад хамрагдаж эхэлсэн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэв.  Тус хөтөлбөрийн хүрээнд 5 жилийн хугацаанд Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт 100 залуу манлайлагчдыг бэлтгэх аж.