"Херо" Б.Баатар "Гэрэгэ тауэр"-ын 14 давхрыг дээрэмдэж авсан талаарх Б.Энхбаяр, П.Хишигбаяр нарын мэдээлэлтэй холбоотой байр сууриа илэрхийлсэн өмгөөлөгчид гомдол гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл "Херо энтертайнмент групп"-ийн Б.Баатарын гомдлыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо өнөөдөр /2026.07.03/ хэлэлцэхээр болжээ.
Б.Баатар нь Монголд байхгүй гаднын улсад байгаа бөгөөд дээрх гомдлыг өөрийн бие төлөөлөгчөөрөө дамжуулан гаргасан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Бид уг асуудлыг эргэн мэдээлэх болно.