Монголын өнцөг булан бүрд Элон Максийн "Старлинк" хиймэл дагуулын интернетийг хэрэглэх боломж нээгджээ

Монголын өнцөг булан бүрд Элон Максийн "Старлинк" хиймэл дагуулын интернетийг хэрэглэх боломж нээгджээ

Дэлхийн тэрбумтан Элон Макс “Starlink” хиймэл дагуулын интернет үйлчилгээгээ Монголд нэвтрүүлэхээр Старлинк компанийнхаа "салбар”-ыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн байдаг. 

Гэтэл Л.Энх-Амгалан сайдын А/16 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Монгол Улсад нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах чиглэл”-ийн 3.2-д “Монгол Улсад нам орбитын хиймэл дагуулын сүлжээг зөвхөн дамжуулах сүлжээг зохион байгуулахад ашиглана” гэж заасан нь Старлинк Монголын хэрэглэгчдэд интернэтийн үйлчилгээ үзүүлэхийн тулд манай дотоодын компаниудаас интернэт авч “зөвхөн дамжуулах” ажлыг хийх нөхцөл бүрдээд байсан юм. Тэгвэл тус журам цуцлагдаж, манай улсын өнцөг булан бүрд “Starlink” хиймэл дагуулын интернет үйлчилгээг хэрэглэх боломж бүрдсэн байна. 




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө