ШУУРХАЙ: Японд 28 настай монгол залуу танихгүй эмэгтэйг лифтэнд хүчирхийлэхийг завдаж, түрийвчийг нь хулгайлсан хэрэг гарчээ

ШУУРХАЙ: Японд 28 настай монгол залуу танихгүй эмэгтэйг лифтэнд хүчирхийлэхийг завдаж, түрийвчийг нь хулгайлсан хэрэг гарчээ

Япон улсын хэвлэлд 28 настай монгол залуу үл таних эмэгтэйг хүчирхийлэхийг завдаж, түрийвчийг нь хулгайлсан хэрэг гарсан талаар мэдээлжээ.

Тодруулбал, Японы Шибуяа орчимд Монгол Улсын иргэн 28 настай эрэгтэй үл таних эмэгтэйг “зочид буудал руу явна” хэмээн дуудаж, улмаар барилгын цахилгаан шатанд ёс бус үйлдэл хийж, түрийвчийг нь хулгайлсан хэргээр баривчлагджээ.

Энэхүү хэрэг нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 03 /2022.12.03/-ны өдөр болсон гэх бөгөөд тус өдрийн өглөө Шибуяа дүүргийн Догензака дахь байрны цахилгаан шатанд 20 гаруй насны эмэгтэйн биеийн эмзэг хэсэгт нь гар хүрч, 5000 орчим иентэй түрийвчийг хулгайлсан байна.

Токио хотын цагдаагийн газраас мэдээлснээр Монгол Улсын иргэн З нь клубт шөнөжин архи уусан бөгөөд гэртээ харих замдаа Шибуяагийн гарам дээр танихгүй эмэгтэйг "Зочид буудал руу явна" гэж дуудаж, үүний дараа тус газраас 500 орчим метрийн зайд байрлах түрээсийн байрны цахилгаан шатанд суулган гэмт хэргээ үйлджээ. З нь садар самууны хэргээ үгүйсгэж байгаа хэдий ч дээрмийн хэргээ хүлээн зөвшөөрсөн гэж өчигдөр мэдэгджээ.

Эх сурвалж: ЭНД ДАРЖ харна уу