Ч.Уранхолбоог айлган сүрдүүлж, дээрэмдэхийг завдсан этгээдэд яллах дүгнэлт үйлдэж прокурорт шилжүүлжээ

Ч.Уранхолбоог айлган сүрдүүлж, дээрэмдэхийг завдсан этгээдэд яллах дүгнэлт үйлдэж прокурорт шилжүүлжээ

Дуучин Ану буюу Ч.Уранхолбоог айлган сүрдүүлж, дээрэмдэхийг завдсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн “Happy residens” хотхоны ... дугаар байрны гадаа Mersedes Benz G-class маркийн автомашиндаа суух үед нь 20-30 орчим насны, үл таних эрэгтэй автомашинд нь дайрч суугаад, “Чи надад 80 сая төгрөг өг” гэж айлган сүрдүүлсэн хэрэг гарсан. Тэгвэл уг хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газар шалгаж яллах дүгнэлт үйлдэж прокурорын газарт шилжүүлжээ.