Дуучин Ч.Уранхолбоог үл таних эрэгтэй айлган сүрдүүлж, мөнгө нэхсэн хэрэг гарчээ

Дуучин Ч.Уранхолбоог үл таних эрэгтэй айлган сүрдүүлж, мөнгө нэхсэн хэрэг гарчээ

Дуучин Ану буюу Ч.Уранхолбоог айлган сүрдүүлж, дээрэмдэхийг завдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн “Happy residens” хотхоны ... дугаар байрны гадаа Mersedes Benz G-class маркийн автомашиндаа суух үед нь 20-30 орчим насны, үл таних эрэгтэй автомашинд нь дайрч суугаад, “Чи надад 80 сая төгрөг өг” гэж айлган сүрдүүлсэн хэрэг гарчээ. Улмаар мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллага хэргийн шалгалтын ажиллагааг явуулж байна.