ШӨХТГ-ын торгуулиас болж "Алтан тариа" ХХК гурилынхаа үнийг 20 төгрөгөөр нэмнэ гэдгээ мэдэгджээ

ШӨХТГ-ын торгуулиас болж "Алтан тариа" ХХК гурилынхаа үнийг 20 төгрөгөөр нэмнэ гэдгээ мэдэгджээ

Валютын ханшийн өсөлтөөс үүдэн манай улсад бараа, бүтээгдэхүүний үнэ тогтмол өсөж буй. Тэгвэл “Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн “гурилынхаа үнийг өнөөдөр /2023.03.03/-өөс эхлэн 20 төгрөгөөр нэмнэ” гэдгээ өөрийн твиттер хуудастаа мэдэгджээ.

Тэрээр ийнхүү “Алтан тариа” компанийнхаа гурилын үнийг нэмэх болсон шалтгаанаа, “ШӨХТГ гэх өрсөлдөөний эсрэг газар хэрэглэгчдийг хууль бусаар хохироосон худалдааны арга хэрэглэсэн гэж торгов. Бүх төрлийн татвар, хураамж, торгууль шийтгэлийг хэрэглэгч төлдгийг мэдэхгүй бололтой” гэж тайлбарлажээ.