Сэтгүүлч Л.Баяржаргалыг цагдан хорих шүүгчийн шийдвэрийг прокурор давж заалдан шүүхэд дахин санал хүргүүлжээ

Сэтгүүлч Л.Баяржаргалыг цагдан хорих шүүгчийн шийдвэрийг прокурор давж заалдан шүүхэд дахин санал хүргүүлжээ

Нэгүүн.мн мэдээллийн сайтын эрхлэгч Л.Баяржаргал ЭЦА-аас хэрэг үүсгэн шалгаж 30 хоног цагдан хорьж, таслан сэргийлэх саналаа шүүхэд хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Улмаар өчигдөр /2023.03.02/ Эрүүгийн цагдаагийн албанаас Нэгүүн.мн сайтын сэтгүүлч Л.Баяржаргалыг 30 хоног цагдан хорьж, таслан сэргийлэх саналыг хэлэлцэх шүүх хурал болсон. Шүүх уг асуудлыг хянан хэлэлцээд цагдан хорих хангалттай үндэслэл байхгүй гэдэг үндэслэлээр прокурорын саналыг хүлээн авахаас татгалзан шүүх хурал хойшилсон юм. Тэгвэл шүүгчийн шийдвэрийг прокурор давж заалдан цагдан хориулах саналаа шүүхэд өнөөдөр /2023.03.03/ дахин хүргүүлжээ.




Өнөөдөр тахиа өдөр

55 минутын өмнө