LIVE: Нэгүүн.мн сайтын сэтгүүлч Л.Баяржаргалыг цагдан хорих шүүх хурал хойшлогдлоо

LIVE: Нэгүүн.мн сайтын сэтгүүлч Л.Баяржаргалыг цагдан хорих шүүх хурал хойшлогдлоо

Өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд Нэгүүн.мн мэдээллийн сайтын сэтгүүлч Л.Баяржаргал ЭЦА сэтгүүлчид хэрэг тохох гэж иргэн н.Дөлгөөнд санал тавьсан гэх асуудлаар иргэн н.Дөлгөөнтэй ярилцсан бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. 

Тэгвэл уг асуудлаар ЭЦА-аас сэтгүүлч Л.Баяржаргалд хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тодруулбал, Өнөөдөр /2023.03.02/ Эрүүгийн цагдаагийн албанаас Нэгүүн.мн сайтын сэтгүүлч Л.Баяржаргалыг 30 хоног цагдан хорьж, таслан сэргийлэх санал гаргаж, шүүх хурал боллоо. Энэ үеэр сэтгүүлч Л.Баяржаргалыг цагдан хорих хурлыг хойшлуулахаар болжээ. 

Учир нь иргэн н.Дөлгөөн өнөөдөр /2023.03.02/ Туг.мн мэдээллийн сайтад өгсөн ярилцлагадаа “Нэгүүн.мн сайтын эрхлэгч надад "гэрч болж жүжиглээд худлаа хэлчихвэл өвчтэй хүүхдийг чинь гадаад руу эмчлүүлж өгнө" гэж хэлээд хуурчихлаа. Та бүгд мэдээлэл авахдаа шүүлтүүртэй хандаж байгаарай гэж хэлмээр байна. Хүүг минь эмчлүүлнэ гэдэгт итгээд худлаа ярьсандаа уучлал хүсье” хэмээн өмнөх мэдэгдэлдээ уучлал хүссэн яриа өгчээ. Бичлэгийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

ВИДЕО: