ФОТО: Шинэ Зеландад "Мэргэжлийн хонь хяргагч"-аар суралцаж буй дөрвөн монгол залуус "нэг өдөрт мянган хонь хяргадаг" болжээ

ФОТО: Шинэ Зеландад "Мэргэжлийн хонь хяргагч"-аар суралцаж буй дөрвөн монгол залуус "нэг өдөрт мянган хонь хяргадаг" болжээ

2022 оны зургадугаар сард "Share Mongolia"-ын хамт олон Шинэ Зеландын "Мэргэжлийн хонь ноослогч" багш нарын хамтаар Архангай, Завхан, Булган, Дорнод аймгуудаар үнэ төлбөргүй сургалт явуулж, сургалтаа амжилттай төгсөж аймаг бүрээс шилдгээр шалгарсан нэг малчинд "Шинэ Зеланд хотод ажиллангаа, суралцах боломжийг олгосон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. 

Тус хөтөлбөрийн онцлог нь мянган хонийг хоёр өдрийн дотор хяргах арга техникийн эзэмшүүлэх юм. Ингэхдээ энгийн хайч биш стандартаар зөвшөөрөгдсөн аюулгүй цахилгаан хайч ашиглаж, мэргэжлийн хонь ноослогч болох аж. Уг чиглэлээр дөрвөн малчин залуу Шинэ Зеланд хотод суралцаж байгаа юм. Эл хугацаанд Шинэ Зеландын TheCountry мэдээллийн сайт мэргэжлийн хонь хяргагчаар суралцаж буй залуус болон Монгол Улсыг онцолсон билээ.

Тэгвэл хамгийн мэргэжлийн хонь ноослогчоор сар гаруйн хугацаанд суралцсан дөрвөн малчин залуус өдөрт 200 гаруй хонь хяргадаг болжээ. Өөрөөр хэлбэл мянган хонийг залуус нэг өдөрт хяргадаг аж. Ингэхдээ зөвхөн өглөөний 07:00 цагаас оройн 05:00 цагийн хооронд хонь ноослох ажлаа хийдэг байна.

Түүнчлэн “Шейр Монгол” ТББ-аас 2023 оны тавдугаар сарын сүүлийн долоо хоногоос наймдугаар Монгол Улсын 21 аймагт дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр болжээ.

  1. Хонь ноос цахилгаан хайчаар хяргах, хяргасан ноосыг ангилан ялгах сургалт / 5 өдрийн, гэрчилгээтэй, иж бүрэн тоног төхөөрөмж бүхий Гадаад багштай сургалт/
  2.  Мах бэлтгэгчийн сургалт- Туршилтын НЭГ сургалт /5 өдрийн, гадаад багштай/
  3.  Хонины ноосны боловсруулах үйлдвэрүүд /сургалтаар бид ноос ангилан ялгах хичээлийг давхар ордог бөгөөд үндэсний үйлдвэрлэгчид өөрсдийн хэрэгцээтэй ноосны стандартыг хамтран тогтоох, ажиллах/
  4.  Явуулын хонь хяргах баг /малчин айл өрх, хоршоод сумдад сургалтын үеэр болон дараа нь баталгаажуулсан хуваарийн дагуу цахилгаан хайчаар хонь хяргаж, хяргасан ноосыг малчидтай үнэ тохиролцон худалдан авна.

ФОТО: