Койнчдын банк гэгдэх “Silvergate Capital”-ийн хувьцаа 95 хувиар буурчээ

Койнчдын банк гэгдэх “Silvergate Capital”-ийн хувьцаа 95 хувиар буурчээ

Нэгэн цагт крипто фирмүүдийн чухал түнш байсан “Silvergate Capital (SI)” одоо дампуурлын ирмэг дээр байгаа тухай олон улсын хэвлэлүүд мэдээлээд байгаа юм.

Тэгвэл Калифорниа мужийн Ла Жолла компани баасан /2023.03.03/ гарагийн орой Silvergate Exchange Network (SEN) түр зогсоож байгаа боловч "хадгаламжтай холбоотой бусад үйлчилгээнүүд ажиллаж байна" гэж мэдэгджээ.

“Silvergate” банкны хадгаламжийн зэрэглэлийг Ba3-аас Caa1 болгон бууруулснаас хойш нэг цаг орчмын дараа мэдэгдэл хийсэн нь банк зээлийн өндөр эрсдэлтэй гэж дүгнэгдэж байгаа аж.

Арваннэгдүгээр сард Silvergate FTX болон томоохон үйлчлүүлэгчид нь уналтад орсны улмаас санхүүгийн алдагдал болон зохицуулалтын шалгалттай тулгарч байсан. Харин пүрэв, баасан гарагт огцом унасан "Silvergate"-ийн хувьцаа өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 95 хувиар буурчээ.