ТОДРУУЛГА: Японд бусдыг хүчирхийлэхийг завдсан гэх МУ-ын иргэн өөрөө зөвшөөрвөл түүнтэй холбогдоно. Одоогоор хариу ирээгүй байна

ТОДРУУЛГА: Японд бусдыг хүчирхийлэхийг завдсан гэх МУ-ын иргэн өөрөө зөвшөөрвөл түүнтэй холбогдоно. Одоогоор хариу ирээгүй байна

Япон улсад 28 настай монгол улсын иргэн З нь үл таних эмэгтэйг хүчирхийлэхийг завдаж, түрийвчийг нь хулгайлсан хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн. ЭНД ДАРЖ уншина уу.

Тодруулбал, Японы Шибуяа орчимд Монгол Улсын иргэн 28 настай эрэгтэй үл таних эмэгтэйг “зочид буудал руу явна” хэмээн дуудаж, улмаар барилгын цахилгаан шатанд ёс бус үйлдэл хийж, түрийвчийг нь хулгайлсан хэргээр баривчлагдсан юм. Тэрбээр хулгайн хэргээ хүлээн зөвшөөрсөн ч зүй бус үйлдэл гаргаснаа үгүйсгэж байгаа. Иймд бид ГХЯ-тай холбогдож Монгол Улсын иргэн холбогдсон тус хэрэгт ямар арга хэмжээ аван ажиллаж байгаа талаар тодрууллаа.

Гадаад харилцааны яамнаас, “Аливаа улсад гэмт хэрэгт Монгол Улсын иргэн холбогдсон тохиолдолд тухайн иргэн өөрийн улсын ЭСЯ болон дипломат төлөөлөгчийн газарт хандах зөвшөөрлөө өгөх ёстой байдаг. Одоогоор тус хэрэгт холбогдсон иргэн ямар нэгэн хариу ирүүлээгүй байна. Бид Японы хэвлэлд гарсан мэдээллийн дагуу иргэний зөвшөөрөлгүй хандах боломжгүй. Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин Сайдын Яам хэргийн талаарх мэдээллийг авч ажиллаж байна” гэлээ.