ШУУРХАЙ: Прокуророос Б.Ганхуягийг үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд хүргүүллээ

2023-03-06 18:47

ШУУРХАЙ: Б.Ганхуяг шүүгчээс татгалзсан учир түүнийг татгалзлыг маргааш хэлэлцэхээр боллоо

Нийслэлийн прокурорын газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлсэн талаар бид мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл тус саналыг хэлэлцэх шүүх хурал дөнгөж сая Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон байна. Шүүх хурлын үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нь шүүгчээс татгалзсан байна. Тиймээс тус татгалзлыг маргааш хэлэлцэхээр болсон талаар эх сурвалж мэдээллээ. 

2023-03-06 16:10

ШУУРХАЙ: Прокуророос Б.Ганхуягийг үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд хүргүүллээ

Нийслэлийн прокурорын газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлжээ.

Тодруулбал, түүнийг нүүрсний хэрэгт холбоотойгоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа бөгөөд тус хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор Нийслэлийн прокурорын газраас түүнийг үргэлжлүүлэх хорих саналыг  Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  хүргүүлсэн байна.

Хэргийн талаар эргэн сануулахад “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн эгч Б.Нарантуяа болон найз нөхдийн хамаарал бүхий харилцаатай иргэн С.Энхтүвшин, С.Энхтөр, Д нарт давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1/Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т /Мөнгө угаах/ зааснаар яллагдагчаар татагдсан байдаг юм.