Ч.Маралмаагийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь түүнд “хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөх"-ийг хүсчээ

Ч.Маралмаагийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь түүнд “хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөх"-ийг хүсчээ

Шүүгдэгч Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны гуравдугаар сарын 06-ны өдрийн хаалттай хийсэн шүүх хуралдаанаар хэлэлцэж, түүнийг тээрийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ их хэмжээний хохирол учруулж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүхээс Ч.Маралмаад  эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс ирүүлсэн “хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлтүүдийг харгалзан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн талаар шүүхээс мэдээллээ.