ШУУРХАЙ: Дорнодод бусдыг автомашинаар дайрсан Б.Дөлгөөнд холбогдох хэргийн шүүх хурал товлогдсон ч хойшилжээ

ШУУРХАЙ: Дорнодод бусдыг автомашинаар дайрсан Б.Дөлгөөнд холбогдох хэргийн шүүх хурал товлогдсон ч хойшилжээ

Дорнод аймагт бусдыг автомашинаар дайрсан Б.Дөлгөөнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж, хохирогч Б.Санчир суумгай болсон талаар бид саяхан мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тус хэргийг прокуророос 2023 оны нэгдүгээр сарын 05-ны өдөр Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Тэгвэл тус хэргийг шүүх хурал энэ сарын 3 /2023.03.03/-ны өдөр Дорнод аймгийн сум дундын шүүхэд болсон байна.

Тус шүүх хурлын үеэр хохирогчийн өмгөөлөгч н.Бат-Ерөөлт нь Хөгжлийн банкны хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байгаа учир шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан аж. Тиймээс шүүхээс өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, шүүх хурлыг энэ сарын 30 /2023.03.30/-ны өдөр хүртэл хойшлуулсан байна. 

Хэргийг сануулахад иргэн Д нь 2021 оны долдугаар сарын 20-21 нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн С, Т, Ч нарыг тээврийн хэрэгслээр дайрч алахыг завдсан, эрүүл мэндэд нь хохирол учруулсан, мөн М, О, Э нарын нэр бүхий 9 иргэн бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж бусадтай зодолдон, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 /Хүнийг алах/, 20.16 дугаар зүйлийн 1 /Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны нэгдүгээр сарын 05-ны өдөр шилжүүлсэн байдаг юм.

 Энэ хэргийг өмнө нь Дорнод аймгийн прокурорын газраас 2021 оны 11 дүгээр сард яллах дүгнэлт үйлдэн аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд мөн шилжүүлж байсан бөгөөд шүүхээс хэргийг хянан хэлэлцээд, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэн буцааж байжээ.