"Хятадад зорчиж буй Монголын иргэд хулгайн гэмт хэрэгт холбогдож байгаа" тул БНХАУ-д суугаа ЭСЯ-наас сэрэмжлүүлэг гаргажээ

"Хятадад зорчиж буй Монголын иргэд хулгайн гэмт хэрэгт холбогдож байгаа" тул БНХАУ-д суугаа ЭСЯ-наас сэрэмжлүүлэг гаргажээ

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ. Тус сэрэмжлүүлэгт "БНХАУ-д зорчиж буй манай улсын иргэд хулгайн гэмт хэрэгт холбогдон шалгагдах тохиолдол гарч байгаа тул БНХАУ-д зорчих хугацаандаа тус улсын хууль тогтоомжийг чанд сахиж, гэмт хэрэгт холбогдохгүй байхыг анхааруулж байна.

БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлд “Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн иргэнд, учруулсан хохирлын хэмжээнээс шалтгаалан 3 жилээс 10 жилийн хугацаатай хорих ял шийтгэнэ. Учруулсан хохирлын хэмжээ онц ноцтой бол 10 жилээс хугацаагүй хорих хүртэл ялаар шийтгэх хуулийн зохицуулалттай байдаг болно" гэжээ. 




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө