Паркийн хашааны гадна байрлуулсан "Хадны зургийн дүрслэл"-ийг үл таних этгээдүүд сүйтгэжээ

Паркийн хашааны гадна байрлуулсан "Хадны зургийн дүрслэл"-ийг үл таних этгээдүүд сүйтгэжээ

"Дэлхийн Өв-Монгол Алтайн хадны зураг” үзэсгэлэн өнгөрсөн оны 11 дүгээр сард Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийсэн.

Үзэсгэлэнд Монгол Алтайн хадны зургийн цогцолбор дурсгалт газрын сор болсон сэдэв зохиомж, дүр дүрслэл, загвараар өвөрмөц онцлогтой гол төлөөлөл дүрслэлүүдээс сонгон олон нийтэд таниулан сурталчлах зорилготой 80 орчим гар хуулга болон гэрэл зураг дэлгэгдсэн юм.

Мөн үүний дараа Монголчууд өнө эртний соёл, түүх, өв уламжлал, ёс заншил урлагийн гайхамшгийг агуулж хамгаалж ирсэн эгэлгүй ард үндэстэн гэдгийг л үр хойч, гаднын зочдод сурталчлан таниулах зорилгоор санаа нэгдсэн хэдхэн хүний дэмжлэгээр Хадны зургийн дүрслэлийг паркийн хашааны гадна байрлуулсан билээ. Ингэснээр Дэлхийн соёлын ав нэртэй байнгын үзэсгэлэнгийн эхлэлийг тавьсан юм. Тэгвэл паркийн хашааны гадна талд байрлуулсан уг зурагнуудыг хуулж сүйтгэсэн талаарх мэдээлэл цахим сүлжээнд тавигджээ.