С.Эрдэнийн ашиглаж байсан АН-ын бүх дансыг битүүмжилж, гүйлгээг нь зогсоожээ

С.Эрдэнийн ашиглаж байсан АН-ын бүх дансыг битүүмжилж, гүйлгээг нь зогсоожээ

“АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэж” Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хурлаас тогтоол гарсан. Харин УДШ-ийн шийдвэрийг С.Эрдэнэ эсэргүүцэж Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан ч, өчигдөр /2023.03.06/“С.Эрдэнийн гомдолд хэрэг үүсгэхээс татгалзаж” шийдвэрлэсэн гэх мэдээлэл бий. 

Тэгвэл өдгөө С.Эрдэнийн хэрэглэж байсан АН-ын бүх дансыг битүүмжилж, гүйлгээг нь зогсоогоод байгаа аж. Арилжааны банк дахь АН-ын дансны гүйлгээг нь хязгаарласан үйл явдал “Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэсэн” өдрөөс эхлэн банкууд өөрсдөө ийм арга хэмжээ авсан” гэх мэдээлэл байна. Харин өнөөдөр Л.Гантөмөр АН-ын Улсын бүртгэлийн гэрчилгээг шинээр авахаар УДШ-д хандаад байгаа аж. Улмаар нь тус намын гэрчилгээ гарсны дараа Улсын бүртгэлийн газарт хандан АН-ын тамгыг дахин шинээр хийлгэх ба үүний дараа тус намын арилжааны банк дахь данснууд нээгдэж, гүйлгээ нь хэвийн болох ажээ.




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө