Зорчих эрхээ хязгаарлуулах ял эдэлж байгаа Д.Монголхүүд холбогдох шүүх хурал зарлагджээ

Зорчих эрхээ хязгаарлуулах ял эдэлж байгаа Д.Монголхүүд холбогдох шүүх хурал зарлагджээ

Нийслэлийн прокуророос Д.Монголхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн/ яллах дүгнэлт үйлдэж, хэргийг тус шүүхэд ирүүлсэн байдаг.

Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Монголхүүд холбогдох хэргийг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоон шийдвэрлэсэн байдаг.

Тэгвэл өнөөдөр /2023.03.07/ 13:30 цагт Д.Монголхүүд холбогдох шүүх хурал зарлагдсан байна.

Учир нь түүнийг энэ хугацаанд зөрчил гаргасан гэж үзэж байж магадгүй байгаа аж. Энэ талаар зарим албан бус эх сурвалжаас тодруулахад, “Д.Монголхүүд зүүсэн электрон гавных нь цэнэг дууссан, мөн тэрээр эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн нь маршрут зөрчсөн гэж ШШГЕГ-аас үзсэн байж магадгүй байна” гэсэн юм. 




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө