ЭХ СУРВАЛЖ: Шалгагдаж байхдаа оргон зайлсан Т.Бадамжунай Филиппин, Сингапур хоёрын хооронд амьдарч байгаа гэх мэдээлэл бий

ЭХ СУРВАЛЖ: Шалгагдаж байхдаа оргон зайлсан Т.Бадамжунай Филиппин, Сингапур хоёрын хооронд амьдарч байгаа гэх мэдээлэл бий

Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил болгох тухай” Засгийн газрын тогтоолыг баталсан. Энэ хүрээнд “Шүгэл үлээх”, “Шүүр”, “Шувуу”, “Шил”, “Шилжүүлэн авах” зэрэг таван “Ш” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. 

Иймд Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Шувуу” ажиллагааны талаар өнөөдөр /2023.03.07/ мэдээлэл хийлээ. Тэрээр энэ үеэрээ, “авлига албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан долоон хүн байна. Иргэн Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нар яллагдагчаар татагдахаас өмнө оргон зайлсан. Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нарыг  яллагдагчаар татах саналыг өнөөдөр нийслэлийн прокурорын газарт хүргүүлж байна. Яллагдагчаар татсан тохиолдолд интерпол, ASAP сантай хамтран ажиллана.

Т.Бадамжунай 2018 онд Замын-Үүд боомтоор гарсан. Эдгээр хүмүүсийн гадаад паспортыг хүчингүй болгох арга хэмжээг тухайн улстай нь ярьж авахаар Гадаад харилцааны яам ажиллаж байна. Тэгэхээр харилцан визгүй оронд 30 хоногоор яваад байх боломжгүй болно"

гэсэн юм.

ВИДЕО:

Тэгвэл Т.Бадамжунай болон түүний эхнэр, гурван охин, хоёр хүргэний нэр дээр давхардсан тоогоор 28 ширхэг орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний барилга байдаг гэх мэдээлэл бий. Мөн 2004 оноос хойш МАН-ын сонгуулийн менежерээр ажиллаж, УИХ-ын гишүүн, сайдаар алба хашсан Т.Бадамжунай улс төрийн ихэнх томилгоо Улаанбаатар хотын газрын наймааны ард байсан гэдэг. Харин тэрбээр авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж байхдаа 2018 оны арванхоёрдугаар сард УАЗ469 автомашинаар хил даваад, өнөөг хүртэл ирээгүй гэдэг.

Харин зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Т.Бадамжунай өнгөрсөн жилийн хугацаанд Филиппиний Себу арал болон Сингапур хоёрын хооронд амьдардаг гэх мэдээлэл байна. Иймд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “гадаад орон руу оргон зайлсан хүмүүсийн паспортыг хүчингүй болгоно. Ингэснээр харилцан визгүй оронд 30 хоногоор яваад байх боломжгүй болно” гэж мэдэгдсэн байж болзошгүй байна. Учир нь Монгол Улсын иргэд Филиппин, Сингапур зэрэг орон руу 21-30 хоногийн хугацаанд визгүй зорчдог юм.