Украины агаарын довтолгооны үеэр Крымийн хойгийг ОХУ-тай холбодог гүүрэнд эвдрэл үүсжээ

Украины агаарын довтолгооны үеэр Крымийн хойгийг ОХУ-тай холбодог гүүрэнд эвдрэл үүсжээ

Энэ сарын 16-нд шилжих шөнө Украины зэвсэгт хүчин дайн эхэлснээс хойших хамгийн өргөн хүрээтэй нисгэгчгүй онгоцны довтолгоог ОХУ-ын нутаг дэвсгэрт хийж, үүний улмаас Оросын эх газрыг Крымийн хойгтой холбодог стратегийн чухал ач холбогдолтой Керчийн гүүр цохилтод өртөж гэмтжээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, 24 цагийн дотор нийт 2,049 дрон болон алсын тусгалтай дөрвөн ширхэг «Фламинго» пуужинг агаарын довтолгооноос хамгаалах системээр устгасан бөгөөд зөвхөн Москва хотын чиглэлд 600 орчим дрон ниссэн байна. Довтолгооны үеэр Краснодар мужийн Ильскийн газрын тос боловсруулах үйлдвэрт гал гарч, зургаан хүн гэмтсэнээс гадна хэд хэдэн аж үйлдвэр, нефть-химийн байгууламж цохилтод өртжээ.

Крымийн хойгийн Оросын талын тэргүүн Сергей Аксенов гүүрэнд халдлага болсныг баталж, авто замын хөдөлгөөнийг хааснаар хоёр талд нь хоёр мянга орчим тээврийн хэрэгслийн түгжрэл үүссэн байна. Кремлийн зүгээс гүүрний нуман хэсэгт учирсан эвдрэлийг «бага зэргийн гэмтэл» хэмээн мэдэгдэж, хөдөлгөөнийг хэсэгчлэн нээгээд байсан ч арваннэгдүгээр сарын 17-нд шилжих шөнө Украины тал Крымийн гүүрэнд хоёр дахь өдрөө дараалан цохилт өгснөөр хөдөлгөөнийг дахин бүрэн зогсоожээ. Үүний хариуд ОХУ-ын арми Украины нийслэл Киев хотын Днепр мөрний Хойд болон Өмнөд гүүрнүүдэд баллистик пуужин, дроноор цохилт өгч, хотын зарим хэсгийн ус, дулаан, цахилгааны хангамжийг тасалдуулаад байгаа аж.




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө