ШУУРХАЙ: Төрийн албаны зөвлөлд нэр дэвшсэн Су.Батболдыг Засгийн газар дэмжихгүй гэсэн бол, Ц.Цогзолмаа нэрээ татахаар болжээ

ШУУРХАЙ: Төрийн албаны зөвлөлд нэр дэвшсэн Су.Батболдыг Засгийн газар дэмжихгүй гэсэн бол, Ц.Цогзолмаа нэрээ татахаар болжээ

Төрийн албаны зөвлөл /ТАЗ/-ийн дарга Б.Баатарзориг, зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба нарын бүрэн эрхийн хугацаа дуусаж, тэд чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор сул орон тоонд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарлаж, Хотын дарга асан Су.Батболд, УИХ-ын гишүүн асан Ц.Цогзолмаа, БШУЯ-ны ТНБД асан Л.Цэдэвсүрэн нарын хүмүүс нэр дэвшсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Су.Батболдыг МАН, Засгийн газраас дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлсэн бол Ц.Цогзолмаа нэрээ татжээ.

Харин БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Л.Цэдэвсүрэнг намын нөхөд нь дэмжиж, Төрийн албаны зөвлөлд сонгон, улмаар ТАЗ-ийн даргаар томилох тохироог хийгээд байгаа аж. Тэрбээр тус албанд "БСШУЯ-нд ажиллаж байсан багтайгаа очно" гэдгээ ч уламжлаад байгаа юм байна. Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэх аж.