Тээврийн хэрэгсэлдээ 2 шуудай янгирын эвэр тээвэрлэж явсныг илрүүлжээ

Тээврийн хэрэгсэлдээ 2 шуудай янгирын эвэр тээвэрлэж явсныг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 17 цаг орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Эмээлтийн товчоон дээр янгирын 2 шуудай эвэр тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийг саатууллаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн алба хаагчид шалгахад 32 настай эрэгтэй “Ж” нь тээврийн хэрэгсэлдээ 2 шуудай янгирын эвэр тээвэрлэж явсныг илрүүлэн гомдол мэдээллийг шалгаж байна.

Иргэн та хууль бусаар ан агнахгүй, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалахгүй, худалдахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг анхааруулж байна.