"Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн захирал асан А.Ариунболдыг вагон давхар түрээслэсэн хэргээр яллагдагчаар татжээ

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн захирал асан А.Ариунболдыг вагон давхар түрээслэсэн хэргээр яллагдагчаар татжээ

2010 онд Засгийн газраас Уул уурхайн металлургийн цогцолбор төслийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр түшиглэн хэрэгжүүлэх тогтоол гарч, улмаар дотоодын “Кью Эс Си” компани шалгарч 2014 онд үйлдвэрийн бүх менежментийн эрхийг тус компанид шилжүүлж, зургаан үндсэн асуудлын хүрээнд Концессын гэрээ байгуулсан байдаг.

Харин өнгөрсөн дөрөвдүгээр сар /2022.04/-д “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг шинэчилж байсан "Кью Эс Си" ХХК-ийн концессын гэрээг улс төрийн шалтгаанаар цуцалж, үйлдвэрийг төрийн өмчид авсан билээ. Улмаар тус үйлдвэрийн захиралд МАН-аас улс төрийн томилгоо хийж А.Ариунболдыг томилсон. Гэтэл,2022 оны аравдугаар сарын 21-ний өдөр А.Ариунболдыг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлаас чөлөөлж, Н.Энхбаярын хүн гэгдэх Г.Дугаржавыг томилсон байдаг. 

Тэгвэл А.Ариунболдыг АТГ-аас яллагдагчаар татан шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, түүнийг эрх, мэдэл албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал бий болгож ашиг олсон байж болзошгүй хэмээн шалгаж байгаа гэв.  

Тэрбээр Дархан-Уул аймгийн мэдэлд байдаг хүдэр зөөх зориулалттай вагоныг хувийн хэвшилд давхар түрээсэлж ашиг олсон байж болзошгүй аж. 




Улаанбаатарт 24 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө