Эрдэнэт үйлдвэрт АТГ-аас ажиллагаа явуулж, инженерийнх нь гэрээс 100 мянган ам.доллар, их хэмжээний төгрөг хураан авчээ

Эрдэнэт үйлдвэрт АТГ-аас ажиллагаа явуулж, инженерийнх нь гэрээс 100 мянган ам.доллар, их хэмжээний төгрөг хураан авчээ

Эрдэнэт үйлдвэрт өнгөрөгч долоо хоногт АТГ-аас гүйцэтгэх ажиллагаа явуулж, нэр бүхий албан тушаалтны гэрээс их хэмжээний гадаад валют болон төгрөг хураан авсан талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, гүйцэтгэх ажиллагааны явцад тус үйлдвэрийн инженерийн гэрээс 100 мянган ам.доллар болон, их хэмжээний төгрөг хураан авсан байна. Мөн тус үйлдвэрийн таван албан тушаалтанд хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Бид энэ талаар эргэн мэдээлнэ.