Гурван настай хүү хойд эцэгтээ зодуулж гар, нуруу нь хугарч, толгойдоо цус хурсан байдалтай ухаангүй ГССҮТ-д хүргэгджээ

Гурван настай хүү хойд эцэгтээ зодуулж гар, нуруу нь хугарч, толгойдоо цус хурсан байдалтай ухаангүй ГССҮТ-д хүргэгджээ

Гурван настай хүү хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн байдалтай хүнд гэмтэл авч, ГССҮТ-д хүргэгдсэн хэрэг өчигдөр буюу гуравдугаар сарын 8-ны өдөр гарчээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн 10-р хороонд ээж болон хойд эцгийн хамт оршин суудаг гурван настай хүү гар болон нуруу нь хугарч, толгойдоо цус хуралттай, ухаангүй ГССҮТ-д хүргэгджээ.

Хүүгийн хойд эцэг болох "Э"-нь хүүг зодож, хүчирхийлсэн байж болзошгүй байгаа бөгөөд үүнийгээ нууж, хүүг гэртээ гурав хоног ухаангүй байлгасан гэх мэдээлэл байна. Улмаар тэрбээр оргон зайлсан байсныг цагдаагийн байгууллагаас шуурхай илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.




Улаанбаатарт 24 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө