“Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн форум" энэ сард болно

“Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн форум" энэ сард болно

“Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын форум”-ын талаар Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч П.Сэрэглэнбаатар мэдээлэл хийлээ.

Тухайлбал, МЗХ-ны ерөнхийлөгч П.Сэрэглэнбаатар мэдэгдэлд "БНХАУ-ын залуучуудын холбоо, Монголын залуучуудын холбоо хамтран БНХАУ-аас 200 компанид урилга өгсөн. Нийтдээ БНХАУ-аас 700 гаруй компани бүртгүүлснээс 200 компани шалгарч урилга илгээсэн. Шалгаруулалт нэгдүгээрт санхүү хөрөнгийн баталгаатай байх ёстой, хоёрдугаарт Хятад улстай ямар нэгэн шүүхийн маргаан, өр төлбөргүй байх ёстой гэсэн үндсэн шаардлага, гуравдугаарт Монгол улсад ирэхдээ аялах, зугаалах байдлаар ирэхгүй байх хөрөнгө оруулах боломжуудаа бүрдүүлээд хөрөнгө оруулах, нэмээд тус компани бүр нэг сая болон түүнээс дээш ам.долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагын дагуу зөвшөөрсөн компаниуд ирж байгаа. Хөрөнгө оруулах компаниуд нь таван салбар, чиглэлд хөрөнгө оруулна. Үүнд:

  1. Банк, санхүү
  2. Байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч
  3. Уул уурхай
  4. Барилга
  5. Хөдөө аж ахуй зэрэг таван салбарын хүрээнд ирэх юм. 

Үр дүнд нь буюу бидний хүсэж буй нь хамгийн багадаа 100 ба түүнээс дээш ам.долларын хөрөнгө оруулалт татахыг зорьж ажиллаж байна. Ажлын бэлтгэл ажил 80 хувьтай явж байгаа бөгөөд үйл ажиллагаа энэ сарын 16-ны /2023.03.16/ өдөр эхэлнэ. Урилгаар ирэх 200 компани нэрс маргааш /2023.03.10/ зарлагдах бөгөөд одоогоор ирсэн хөрөнгө оруулалтын хүсэлтүүд уул уурхай, барилга, хөдөө аж, ахуй гэх үндсэн гурван салбарт ирсэн байна. Төрийн өмчит, улсдаа том гэгдэх 30 гаруй компани ирэх бөгөөд бидний сайн мэдэх “Huweai” компани ирнэ" хэмээлээ.