СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гар утсаа цэнэглэнгээ тоглож байсан 14 настай хүүхэд тогонд цохиулж нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гар утсаа цэнэглэнгээ тоглож байсан 14 настай хүүхэд тогонд цохиулж нас баржээ

Бага насны 14 настай хүүхэд гар утсаа цэнэглэнгээ тоглож байгаад тогонд цохиулж нас барсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2023 оны гуравдугаар сарын 08-ны өдрийн 12 цаг 10 минутад Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдсэн эмнэлэгт “Цахилгаанд цохиулсан хүүхэд ирээд нас барсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага, мэдээллийг тус аймгийн цагдаагийн газраас шалгахад тус суманд оршин суух хаягтай, 14 настай, эрэгтэй “Т” гэгч хүүхэд уртасгагч залгуурт цэнэглэж байсан гар утсаа оролдож байгаад цахилгаанд цохиулж нас барсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.