ШУУРХАЙ: Капитал банкны Гүйцэтгэх захирал асан А.Ариунболдод 2 жилийн тэнсэн харгалзах ял оноолоо

ШУУРХАЙ: Капитал банкны Гүйцэтгэх захирал асан А.Ариунболдод 2 жилийн тэнсэн харгалзах ял оноолоо

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Капитал банкны гүйцэтгэх захирал А-д холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гуравдугаар сарын 06-09-ний өдрүүдэд хянан хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Тодруулбал, тус шүүхээс

  • Капитал банкны гүйцэтгэх захирал А.Ариунболдыг Эрүүгийн хуулийн 18.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "...банкийг төлбөрийн чадваргүй болгож их хэмжээний хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, хохиролд 5,300,333,291.85 төгрөгийг гаргуулж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар;
  • Капитал банкны гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байсан Б.Янжин, дэд бөгөөд Зээлийн газрын захирлаар ажиллаж байсан С.Дэлгэрцэцэг нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гэм буруугүйд тооцож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн байна.



Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө