Үерийн далан дотроос нэр, хаяг тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ

Үерийн далан дотроос нэр, хаяг тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ

Сонгинохайрхан дүүргийн үерийн далан дотроос нэр, нас, хаяг тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ.

Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол, Үерийн далан дотроос цогцос гаргах шаардлагатай байна гэсэн дуудлагыг Цагдаагийн байгууллагаас гуравдугаар сарын 08-ны /2023.03.08/ өдрийн 06:44 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт ирүүлжээ. Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход үерийн далан дотор нэр, нас, хаяг тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.