Улаанбаатарт 4 градус хүйтэн байна

Улаанбаатарт 4 градус хүйтэн байна

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын ихэнх нутаг,  говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө говь, тал, хээрийн нутгаар, өдөртөө  говь, талын нутгаар секундэд 18-20 метр,  зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -9...-14 градус, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -6...-11 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө -3...-8 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутгаар шөнөдөө -1...+4 градус, өдөртөө 0...+5 дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...-7 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө