“Дакар 2026” залуучуудын олимпын 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд Э.Энхмэнд финалын шатанд өрсөлдлөө

“Дакар 2026” залуучуудын олимпын 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд Э.Энхмэнд финалын шатанд өрсөлдлөө

Африк тивд анх удаа зохиогдож байгаа залуучуудын олимпын наадам өнгөрсөн сарын 31-нд нээлтээ хийсэн.

Залуучуудын IV олимпын наадмын усан спортын тэмцээнд Монгол Улсын шигшээ багийн тамирчин Э.Энхмэнд 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд амжилттай оролцож, финалын уралдаанд өрсөлдлөө. Тэрбээр урьдчилсан шатанд 2:24.34 амжилт үзүүлэн финалд шалгарсан бөгөөд финалын уралдаанд 2:21.65 амжилт үзүүллээ. Түүний хувьд маргааш буюу арваннэгдүгээр сарын 3-ны өдөр 100 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дахин хүч сорих юм.