Сүхбаатар аймагт хүчтэй салхилсны улмаас наадмын талбайн дээвэр хуулагджээ

Сүхбаатар аймагт хүчтэй салхилсны улмаас наадмын талбайн дээвэр хуулагджээ

Сүхбаатар аймгийн ихэнх нутгаар шөнөдөө секундэд 18-20 метр зарим үед секундэд 24 метр хүрч салхилсны улмаар тус аймагт баригдсан наадмын талбайн дээврийн төмрүүд хүчтэй салхинд хуулагджээ.

Энэ үеэр манаач айлын гэр мөн өртөж яндан нь тасарч, унь нь нуржээ. Иймд нутгийн иргэд богино хугацаанд гүйцэтгэсэн барилгын ажлын үр дүнг шүүмжилж буй юм.