СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэж яваад осолд өртөж, улмаар нэг нь нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэж яваад осолд өртөж, улмаар нэг нь нас баржээ

Эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэж явсан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвийн ажилчид энэ сарын 8-ны өдөр зам тээврийн осолд өртөж, нэг нь нас барсан харамсалтай хэрэг гарчээ. 

Тодруулбал, гуравдугаар сарын 8-ны өдрийн 00 цаг 40 минутад Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Төв архивын зүүн замд Улаанбаатар хотын чиглэлд зорчиж байсан "Hyundai Starex" маркийн тээврийн хэрэгсэл онхолдож, ослын улмаас жолооч болон зорчигчид болох 33-60 насны 5 хүн /2 эрэгтэй, 3 эмэгтэй/ гэмтэж, зорчигч 53 настай, эмэгтэй “О” нас барсан байна. Уг хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөх шалгах газарт шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.