ТОДРУУЛГА: Шороон шуурганы улмаас Дундговьд  хоёр настай хүүхэдтэйгээ төөрсөн иргэнийг айлаас эсэн мэнд олсон

ТОДРУУЛГА: Шороон шуурганы улмаас Дундговьд хоёр настай хүүхэдтэйгээ төөрсөн иргэнийг айлаас эсэн мэнд олсон

Дундговь аймгийн нутгаар 2023 оны гуравдугаар сарын 09-ний өдрийн 18 цагаас гуравдугаар сарын 10-ний өдрийн 06 цагийн хугацаанд салхи баруун хойноос 18-24 м/с зарим үед 34 м/с хүртэл хүчтэй шороон шуурга шуурсан.

Суудлын автомашинтай хоёр иргэн Н сураггүй болсон тухай дуудлагыг  энэ сарын 09-ний өдрийн 23:15 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна. 

Дуудлага мэдээллийн дагуу очиход 43 настай Н нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Төгрөг багийн “Хайрхан” гэдэг газар нутагладаг малчин Э-ийн гэрээс  Дэлгэрхангай сумын чиглэлд ХОЁР настай охин М-гийн хамт суудлын автомашинаар зорчиж яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгааг Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ талаар бид Дундговь аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэлгэрсайхантай холбогдож тодруулахад, “Дөнгөж сая сураг гарлаа. Хоёр иргэн шуурганд төөрсөөр Сайхан-Овоо сумын нутаг дэвсгэрт орж айлд хоноглосон байна. Айлд байсан учраас биеийн байдал сайн байгаа байх” гэлээ.