Хөвсгөл аймаг Рэнчинлхүмбэ сумд 3.9 магнитудын газар хөдөлжээ

Хөвсгөл аймаг Рэнчинлхүмбэ сумд 3.9 магнитудын газар хөдөлжээ

Хөвсгөл аймаг Рэнчинлхүмбэ сумд 3.9 магнитудын газар хөдлөлт болжээ.

Тодруулбал, Хөвсгөл аймаг, Рэнчинлхүмбэ сумын “Цагаан нохойт” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 34 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 277 км-т/ гуравдугаар сарын 9-ний /2023.03.09/ өдрийн 07:12 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 07:19 цагт цахим шуудангаар Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ренчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад “Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй” тухай мэдээлсэн байна.