Хүчтэй шуурганы улмаас Өмнөговь аймагт цахилгаан тасарч, Дундговь аймагт шороон шуурга онц аюултай хэмжээнд хүрлээ

Хүчтэй шуурганы улмаас Өмнөговь аймагт цахилгаан тасарч, Дундговь аймагт шороон шуурга онц аюултай хэмжээнд хүрлээ

Цаг агаарын онц аюултай үзэгдлийн улмаас Өмнөговь аймагт цахилгаан эрчим хүч тасалдсаныг засварлахаар ажиллаж байна.

Гуравдугаар сарын 9-10-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Булган, Гурвантэс, Цогт-Овоо, Мандал-Овоо, Баян-Овоо, Номгон, Манлай сумдын нутгаар салхи секундэд 13-18 метр хүрч шороон шуурга шуурч, Дундговь аймгийн төв болон Сайнцагаан суманд салхи секундэд 25 метр, зарим үед 34 метр секунд хүрч цаг агаарын онц аюултай хэмжээнд хүрсэн.

Үүний улмаас Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээний 220 кВ-ийн Мандалговь-Тавантолгой чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарч Өмнөговь аймгийн баруун гурван сумаас бусад хэрэглэгчийн цахилгаан эрчим хүч тасарсан байна.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө