Шороон шуурганы улмаас Тавантолгой, Оюутолгой, Цагаансуварга, Даланзадгад дэд станцууд бүрэн хүчдэлгүй болжээ

Шороон шуурганы улмаас Тавантолгой, Оюутолгой, Цагаансуварга, Даланзадгад дэд станцууд бүрэн хүчдэлгүй болжээ

Байгалийн аюултай үзэгдлийн улмаас Дундговь аймгаас 13 километрт Үйзэн багийн нутаг дэвсгэрт байрлах Мандалговь-Тавантолгойг холбосон 220 кВ-ын 2 хэлхээт 215, 216-р агаарын шугамын П220-2 маркийн тулгуур, №32 дундын төмөр тулгуур хугарч унасан, тулгуур № 30, 31-ийн төмөр хийц, их бие гулзайсан байна.

Гэмтлийн улмаас Тавантолгой, Оюутолгой, Цагаансуварга, Даланзадгад дэд станцууд, Өмнөговь аймгийн 9, Дорноговь аймгийн 2 сумын 15186 айл өрх, 1050 аж ахуйн нэгжүүд бүрэн хүчдэлгүй болсон бөгөөд гэмтлийг арилгахаар ажиллаж байна.