Б.Жавхлан: Орон нутаг руу шилжиж байгаа аж ахуй нэгжид таван жилийн хугацаатай, 500 сая хүртэлх хэмжээтэй зээл олгоно

Б.Жавхлан: Орон нутаг руу шилжиж байгаа аж ахуй нэгжид таван жилийн хугацаатай, 500 сая хүртэлх хэмжээтэй зээл олгоно

"Хөдөөгийн сэргэлт" чуулга уулзалт өнөөдөр /2023.03.10/ боллоо.

Тухайлбал, Төр, хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, иргэдийн нэгдсэн чуулганаар орон нутгийн бизнесийг дэмжих төрийн бодлого, орон нутгийн суурьшлыг дэмжих төрийн бодлого, бизнесийн шинэ гарц, боломжууд, асуудал, шийдэл, туршлагуудыг хэлэлцсэн байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Орон нутаг руу шилжиж байгаа аж ахуй нэгжид таван жилийн хугацаатай, нэг хувийн хүүтэй 500 сая хүртэлх хэмжээтэй зээл олгоно” хэмээлээ.