Улаанбаатарт 6 градус дулаан байна

Улаанбаатарт 6 градус дулаан байна

Өнөөдөр ихэнх нутгаар дулаарах боловч 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуурга шуургатай байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр ширүүсэж, шороон шуурга шуурна. 

Ихэнх нутгаар дулаарч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0...+5 градус, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +9...+14 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Дулаарч +4...+6 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ. 




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө