Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Өнөөдөртөө ихэнх нутгаар дулаарах боловч 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Маргааш буюу энэ сарын 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, энэ сарын 14-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи энэ сарын 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зарим газраар, 15-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 

Маргааш буюу энэ сарын 13-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нийт нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -10...-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -1...-6 градус  хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.