“Фейсбүүкийн постыг хянадаг, устгадаг болох” Н.Учралын хуульд тавьсан Ерөнхийлөгчийн "хориг"-ийг хаврын чуулганаар хэлэлцэнэ

“Фейсбүүкийн постыг хянадаг, устгадаг болох” Н.Учралын хуульд тавьсан Ерөнхийлөгчийн "хориг"-ийг хаврын чуулганаар хэлэлцэнэ

Г.Занданшатар даргатай МАН-аас сонгогдсон УИХ-ын 39 гишүүн “Монгол Улсын парламентын түүхэнд урд өмнө нь байгаагүй хурдаар /гурав хоног 2023.01.18-20/ “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах” тухай хуулийг баталж, хүний эрхийг дордуулсан. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Яаран баталсан тус хуулийг өнгөрсөн өдрүүдэд олон нийт шүүмжилж, МАН-ыг хүний эрх, эрх чөлөө, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэнд бүдүүлгээр халдлаа гэсэн юм. Улмаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тус хуульд хориг тавихыг шаардсаны эцэст өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ны өдөр 2023.1.27/-т "бүхэлд нь хориг тавина" гэж ЕТГ-аас мэдэгдсэн юм. 

Тодруулбал, "УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 88.1 дэх дугаар зүйлд заасны дагуу хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан бол УИХ хоригийг чуулганы үеэр ажлын 14 өдрийн дотор, чуулганы чөлөөт цагт хориг тавьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж тогтоол батална" гэж заажээ. Тэгэхээр ирэх лхагва гарагт нээх /2023.03.15/ хаврын чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд "Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй" гэдэгт тохирч байгаа бололтой.

Олон нийтийн шаардсаны дагуу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьж “оноогоо” авсан уу, авсан. Харин түүний "хориг"-ийг УИХ хүлээж авах эсэх нь өөрийнх нь асуудал. Тэгэхээр УИХ нэгэнтээ гаргасан байр, сууриа хамгаалж тус хоригийг хүлээж авахгүй байя гэх асуудлаар дотооддоо ярьсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Хуулинд зааснаар байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй бол хууль, тогтоол хүчин төгөлдөр хэвээр үлдэх юм.