“Фейсбүүкт оруулсан постыг устгадаг болох” Н.Учралын хуулийг МАН-ынхан сонгууль болон жагсаалд зориулж баталсан уу /САНАЛ АСУУЛГА/

“Фейсбүүкт оруулсан постыг устгадаг болох” Н.Учралын хуулийг МАН-ынхан сонгууль болон жагсаалд зориулж баталсан уу /САНАЛ АСУУЛГА/

Г.Занданшатар даргатай МАН-ын 39 гишүүн “Монгол Улсын парламентын түүхэнд урд өмнө нь байгаагүй хурдаар /гурав хоног 2023.01.18-20/ “иргэдийн цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хязгаарласан” хуулийг баталж, түүхэнд муугаар үлдэх алхмыг хийсэн.

Тодруулбал, Цахим хөгжил, харилцаа холбоо /ЦХХХ/-ны сайд Н.Учралын өргөн мэдүүлсэн “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуулийг Г.Занданшатар дарга өнгөрөгч Лхагва гараг /2023.01.18/-т хүлээж аваад Баасан гараг /2023.01.20/-т МАН-ын 39 гишүүнээр батлуулсан юм. Тус хууль батлагдсанаар иргэдийн фейсбүүктээ оруулж буй зураг, дүрс, бичвэрийг төрөөс хянаж, үзэлтийг нь бууруулж, хаягийг нь устгах хүртэл арга хэмжээ авна гэж буй юм. Тэгвэл эрх баригч МАН-аас тус хуулийг яаран баталсан нь удахгүй болох сонгуульд зориулсан байж магадгүй байна.

-ЦХХХ-НЫ ДЭРГЭД НЭГЖЭЭС “ЗӨРЧИЛТЭЙ КОНТЕНТ” ОРУУЛСАН ГЭЖ ҮЗСЭН ФЕЙСБҮҮК ХАЯГИЙГ УСТГУУЛАХ ХҮРТЭЛ АРГА ХЭМЖЭЭ АВНА-

Харин хууль санаачлагч ЦХХХ-ны сайд Н.Учрал тус хууль батлагдсанаар “хүүхдийг цахим орчинд эрсдэлээс сэргийлж, хуурамч хаяг буюу троллуудаас хүний нэр төрийг хамгаална” зэргээр тайлбарлаж буй. Гэтэл үнэн хэрэгтээ тус хууль эрх баригчдад таалагдаагүй фейсбүүк, твиттер хаяг, зураг, мэдээллийг устгаж байх зорилготой батлагдсан байж магадгүй байна.

Тодруулбал, “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуулийн 7.1.2-д Үйлчилгээ эрхлэгч /Facebook, Twitter гэх мэт/ нь зөрчилтэй контент, эсхүл зөрчилтэй контент агуулсан хэрэглэгчийн мэдээллийг гаргуулах, хаягийг түдгэлзүүлэх, устгах, мэдээллийн тархцыг бууруулах талаар олон нийттэй харилцах нэгжийн хүсэлт, шийдвэрийг хүлээн авч, хянан шийдвэрлэх” гэжээ. Мөн хуулийн 7.1.3-д “Энэ хуулийн 7.1.2-т заасан хүсэлтийн тоо, түүнийг хянан шийдвэрлэсэн тайлан мэдээг жил бүр олон нийттэй харилцах нэгжид хүргүүлэх” гэсэн байна.

Товчхондоо, энэ нь иргэдийн фейсбүүктээ оруулсан зураг, постыг “Олон нийттэй харилцах нэгж” гэх ЦХХХЯ-ны дэргэд байгуулагдсан байгууллага нь санал, гомдлын дагуу “зөрчилтэй контент” гэх ангилалд оруулаад устгах, хүртээмжийг нь бууруулж, цаашлаад хаягийг түдгэлзүүлэх аж.

Нөгөө талаар иргэний фейсбүүктээ оруулсан мэдээлэл нь үнэн ч бай, худал ч бай “зөрчилтэй контент” гэж Олон нийттэй харилцах нэгж” үзсэн тохиолдолд устгуулах хүртэл арга хэмжээ авагдах аж. Энэ нь иргэдийн олон нийтийн сүлжээнд оруулж буй мэдээлэл нь эрх баригчдад таалагдах ёстой ба таалагдахгүй бол устгагдана гэсэн үг байж магадгүй байна.

-Н.УЧРАЛЫН ХУУЛИЙГ ЖАГСААЛ БОЛООД УИХ-ЫН СОНГУУЛИЙН ҮЕЭР Л МАН АШИГЛАЖ МАГАДГҮЙ-

Тэгвэл дээрх хуулийг эрх баригч МАН-ын зүгээс удахгүй болох УИХ­-ын сонгуульд зориулан баталсан байж магадгүй байна. Тодруулбал, МАН  удахгүй Үндсэн хуульд нэмэлт өөрчлөл /ҮХНӨ/-т оруулж, улмаар УИХ-ын ээлжит бус сонгуулийг ҮХНӨ-ийн дагуу хийж магадгүй байгаа юм. 

Харин Үндсэн хуулийг өөрчлөхдөө, УИХ-ын сонгуулийг холимог системээр явуулж, парламентын гишүүдийн тоог 150 -аас дээш болгон нэмэгдүүлнэ гэж буй.

Иймд зарим эх сурвалжууд, “МАН-ынхан иргэдийн жагсаал цуглаанаас болгоомжилж, мөн УИХ-ын сонгуульд бэлдэж “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах” нэртэй хуулийг хүүхдийн нэрийг барьж баталлаа. Үнэн хэрэгтээ тэд ҮХНӨ-ийг удахгүй хийгээд ирэх наймдугаар сар /2023.08/-д УИХ-ын ээлжит бус сонгуулийг хийхээр төлөвлөж байгаа. Тодруулбал, Н.Учралын өргөн барьж батлуулсан тус хууль гол жагсаал цуглаан болоод сонгуулийн үеэр л ашиглагдана хэмээн хардаж байгаа юм. Иймд тус хуульд хориг тавих эрх зөвхөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд л үлдээд байна. 

“Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” Н.Учрал, Г.Занданшатар нарын баталсан хуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавих нь зөв үү?

Нийт: 66 саналтай